Бүү зугтаа. Нохой танаас хоёр хөлөөр илүү. Тиймээс та хичнээн хурдаллаа ч түүнээс зугтах нь юу л бол. Тэгээд ч түүнд таныг араас чинь үмхэхэд хамаагүй амар байх болно.-Нохойны уур таны айдастай харгалзан өсдөг. Түүний дайрах болсон шалтгааныг таны айдас түүнд үнэн гэж баталж өгнө.-Түрүүлэх гэж давш. Ийм тохиолдолд голдуу аман хавьтал болж гэмтлийн эмнэлэг явах хэрэг гардаг. Тиймээс нохой хуцаж л байг. Харин та дуугүй л зогсоод бай.-Өөрийгөө хамгаалах хэрэгсэл болгож мод ч юм уу куртка ол. Курткандаа шүдийг нь шигтгэчихээд хумиад авах зоригтой бай.-Хэрэв нохой юу юугүй танаас зүүгдчихсэн бол түүний хамар уруу нь цохь. Нударгаараа цохь эсвэл хуруугаараа чимхсэн ч болно. Энэ бол нохойны эмзэг цэг.-Нохойны шүд таны арьсыг бяцхан шалбалсан байсан ч хамаагүй эмнэлэгт ханд. Нохойны солио тийм ч эмчлэгдчихдэг эд биш. Тиймээс урьдчилан сэргийлж тариул. Дүүрэг болгоны чинь гэмтлийн кабинет танд туслах болно. Эсвэл “хуучин” гэмтэлд хандаж болно.
About Me
- Tulgaa
- ×îéáàëñàí, Äîðíîä, Mongolia
- Энэ блог нь намайг таньдаг болон шинээр танилцах хүмүүсд зориулсан мэдлэгээ хуваалцах зорилготой хийгдсэн юм.
Thursday, November 22, 2007
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment