Хvн тєрєлхтєний тvvхэн дэх хамгийн том ололт дэвшилvvдийн нэг нь Интернэт билээ. Анхлан АНУ-н цэрэг, боловсролын салбарын компъютеруудыг л хамарсан сvлжээ байсан бол, єнєєдєр Интернэт нь дэлхий даяар олон арван сая компъютерыг холбосон аварга том сvлжээ болон єндийжээ. 1990-ээд оны дундуур Интернэт хэрэглэгчдийн тоо сард дунджаар 15% буюу жилд 400 гаруй хувиар нэмэгдэж байлаа. Єнєєдєр энэ хурд нь харьцангуй буурсан боловч, хэрэглэгчдийн тоо єндєр хурдаар нэмэгдсэн хэвээр байгаа билээ. Яг хэдэн хvн Интернэтийг хэрэглэдэгийг хэн ч тодорхой хэлж чадахгvй ч гэсэн, 350 гаруй сая хэрэглэгчтэй баримжаалдаг бєгєєд 2005 онд тэрбум хэрэглэгчтэй болно гэж тооцоолдог. Хэрэглэгчидийн ихэнх нь залуу хvмvvс (35 нас тvvнээс залуу), эрэгтэй (67%), их дээд сургууль дvvргэсэн (55%), дундаж буюу дундажаас дээгvvр амьдралтай байна гэсэн судалгаа байдаг юм байна. Хэрэглэгчдийн тоо хурдтай єсєж байгаа vед дээрх ялгаа улам бvр багасаж байгаа бєгєєд, энэ талаарх сонирхолтой илvv олон тоо баримтуудыг та бvхэн дараах хаягаар орж олж авч болох юм: http://www.cs.cmu.edu/afs/cs.cmu.edu/user/bam/www/numbers.html#Internet
Зарим хvмvvс Интернэт, Вэб хоёрыг ижилхэн зvйл гэж ойлгоод байдаг, тэгвэл эдгээр нь ялгаатай юм। Интернэт гэдэг нь дэлхий даяар мянга мянган сvлжээг нэгтгэж vvссэн аварга том сvлжээ юм. Интернэтэд холбогдсон копъютерууд єєр хоорондоо харилцах боломжтой болно. За тэгвэл Вэб буюу англиар World Wide Web гэж нэрлээд байгаа нь бол сvлжээнд ажиллах зориулалттай программ хангамж юм. Интернэтэд хамгийн чухал ач холбогдолтой программ хангамж гэвэл World Wide Web яах аргагvй мєн. Хэдийгээр email нь Интернэтэд хамгийн их ачааллыг vvсгэдэг ч гэсэн Вэб л Интернэтийг энэ зэрэгт хvргэсэн буюу, зєвхєн эрдэм шинжилгээний ажилд л хэрэглэгдэх тєдий байсан сvлжээг хvн болгоны хэрэгцээний сvлжээ болгож чадсан юм.
Интернэтийн Тvvх
Одоогоос 32 жилийн ємнє (1969 онд), АНУ-ын Батлан Хамгаалах Яам нь Интернэтийг ARPANET гэдэг нэртэйгээр анх 4 компъютерыг хооронд нь холбож vvсгэжээ. Yvний гол зорилго нь цэрэгийн судалгаа шинжилгээ хийж байсан цєєн хэдэн их дээд сургуулиудын компъютеруудыг холбох явдал байжээ. Энэ сvлжээнд компъютеруудыг нэмэж холбосоор, 1974 он гэхэд 62 компъютер холбогдоод байжээ. 1983 онд уг сvлжээг хоёр салгасан бєгєєд, нэг нь цэвэр цэргийн хэрэгцээнд (Milnet), нєгєєдєхийг нь их дээд сургуулиудын эрдэм шинжилгээ судалгааны ажилд зориулж Интернэт гэж нэрлэжээ. Энэ vед Интернэтэд 1000 хvрэхгvй толгой компъютер (host computer - интернэтэд шууд холбогдсон компъютер) холбогдсон байжээ.
1985 онд Канадын засгийн газар тус улс дахь бvх их дээд сургуудиудыг холбосон BITNET сvлжээг vvсгээд, тvvнийгээ Internet-тэй холбосон байна. Тухайн vедээ BITNET нь Internet-тэй єрсєлдєж байсан том сvлжээ ажээ. 1986 онд АНУ-н Yндэсний Шинжлэх Ухааны Сан томоохон их дээд сургуулиудыг холбосон NFSNET сvлжээг байгуулжээ. 1987 оны эцсээр Internet-д 10000, BITNET-д 1000 толгой компъютер холбогдоод байжээ.
Улам олон хэрэглэгч холбогдох тусам сvлжээний хурд ихэд удааширч байсан тул, 1987 онд АНУ-н Yндэсний ШУ-ны Сангаас NFSNET-д зориулан єндєр хурдтай холболт тавьж эхэлжээ. Ингээд 1988 онд 13 дэд бvсийн Интернэт, 170 LAN сvлжээ, 56000 толгой компъютер холбоод байв. Канадын BITNET сvлжээг 1989 оноос эхлэн Интернэттэй ижилхэн протокол хэрэглэх болгож, тус онд АНУ, Канадын нийт сvлжээнд 20000 гаруй толгой компъютер холбогдоод байлаа.
Дэлхийн бусад оронд ч гэсэн vvнтэй ижил сvлжээнvvд байгуулагдаж эхэлсэн бєгєєд, ихэнхдээ Интернэтийнхтэй ижилхэн стандардтай байгуулж байжээ. Yvний vр дvнд бэлхийн бусад орны сvлжээнvvд хоорондоо зохицож холбогдох боломжтой болж байсан бєгєєд, 1990-ээд оны ихээр ихэнх улс орнуудын сvлжээнvvд хоорондоо холбогдож нэгэн аварга том сvлжээ байгуулагдаж эхэлжээ. Тухайн vед эдгээр олон дэд сvлжээ болгон нь єєрийн гэсэн нэр ус, vнэ тєлбєр зэрэгээрээ ялгарч байжээ. Яваандаа Интернэт гэдэг нэрийг ерєнхийд нь хэрэглэх болж, бvхэл дэлхий даяарх сvлжээнvvдэд Интернэтийн хэрэглэдэг TCP/IP протокол хэрэглэгдэж эхэлжээ. 1992 оны эцэсээр 1 сая толгой компъютер Интернэтэд холбогдоод байв.
Анхандаа Интернэтэд бизнесийн зорилготой vйл ажиллагааг хориглосон байв. Бvх санхvvжилтийг улс орнуудын засгийн газар, судалгааны байгууллагуудаас гаргадаг байв. 1990-ээ оны эхээр бизнесийн жижиг сvлжээнvvд Интернэт-д холбогдож эхэлжээ. Ингээд нэгэн шинэ тєрєлийн vйлчилгээ гарч ирсэн нь хvмvvсийг тєлбєртэйгээр Интернэт-д холбож єгдєг явдал болж, удалгvй Интернэт нь зарлал сурталчилгааны томоохон зах зээл болов. Интернэтийн бизнес талын хэрэглээ нь маш хурдтай нэмэгдэж, тун удалгvй анхны зориго нь болох эрдэм шинжилгээ судалгааны талын хэрэглээнээс хэд дахин илvvтэйгээр бизнесийн зорилгоор ашиглагдаж эхэлжээ. 1994 онд Интернэтэд 4 гаруй сая толгой компъютер холбогдсон байхад, ихэнх нь бизнесийн зорилгоор холбогдсон байсан тул, АНУ, Канадын засгийн газарууд єєрсєддєє харъяалагдах цєєн хэдэн сvлжээндээ санхvvжилт хийхээ зогсоосон ба удалгvй бусад байгууллагууд, бусад орны засгийн газарууд ч гэсэн ижилхэн арга хэмжээ авчээ. Ингээд Интернэт нь цэвэр бизнесийн vйл ажиллагааан дээр оршин тогтнох болжээ.
Интернэт асар єндєр хурдтайгаар хєгжин хvрээгээ тэлж байсан бєгєєд энэ талаар нэлээд нарийвчилсан мэдээлэлийг та бvхэн дараах хаягаар орж олж авч болох юм:http://www.zakon.org/robert/internet/timeline/
Ингээд vзвэл олон тооны сvлжээнvvд хоорондоо холбогдож бий болгосон тул Интернэтэд ямар нэгэн удирдах тєв гэсэн ойлголт байхгvй. Анхлан байгуулахад нь оролцож байсан хvмvvсийн ихэнх нь Интернэтийг тєвлєрсєн удирдлагатай болгохгvйн тулд тууштай тэмцэж ирсэн бєгєєд, энэ нь эргээд зарим талаар ашиггvй байдалд ч хvргэсэн юм.
About Me
- Tulgaa
- ×îéáàëñàí, Äîðíîä, Mongolia
- Энэ блог нь намайг таньдаг болон шинээр танилцах хүмүүсд зориулсан мэдлэгээ хуваалцах зорилготой хийгдсэн юм.
Saturday, November 10, 2007
Интернэт гэж юу вэ?
Tulgaa Tulgaa at 3:24 AM
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment