Миний блогт тавтай аялаарай!Танд амжилт хүсье.

About Me

My photo
×îéáàëñàí, Äîðíîä, Mongolia
Энэ блог нь намайг таньдаг болон шинээр танилцах хүмүүсд зориулсан мэдлэгээ хуваалцах зорилготой хийгдсэн юм.

Tuesday, May 20, 2008

Амжилтанд хvрэхийн тулд мєрдєх 20 алтан дvрэм

1. Ажил хэрэгч зан. Цаг ягштал баримтлах, хурдан сэтгэх, тєлєвлєсєн л бол хийх.
2. Сайхан зан, эелдэг харилцаа. Бусад хvмvvс бухимдаж байсан ч биеэ барьж, юу ч болоогvй юм шиг хандах чадвар.
3. Соёлтой зан. Гэхдээ эелдэг байна гээд хэт ичээж "хайлж", дvр эсгэх хэрэггvй. Ийм хvнд хvмvvс хэтэрхий дургvй байдаг.
4. Бvх ажил, эд зvйл чинь дэс дараалан эмх цэгцтэй байх ёстой. Хамгийн наад зах нь хайсан юмаа шууд олохуйц, бvх зvйл чинь єєрийн гэсэн тогтсон байрлалтай байдаг.
5. Єєрийн гэсэн зарчим хуваарьтай байх. Та єєрєє хатуу мєрддєг хуваарь дэглэм байхгvй бол нэг ч ажил урагш ахихгvй.
6. Єєрєє хийж чадах зvйлийг бусдаар хийлгэх хэрэггvй. Хэрэв бусдаар хийлгэх шаардлага гарвал vргэлж араас нь санаа тавьж сурах.
7. Хэлсэн vгэндээ хvрэх. Хийж чадахгvй ажлаа амлах хэрэггvй. Нэгэнт амласан бол хий.
8. Том єргєн хvрээний ажил амжуулахыг хvсч байгаа бол хэвлэл мэдээлэлд гар татах хэрэггvй.
9. Эрсдэл ихтэй, єгєєж ихтэй ажлын хойноос улайран хєєцєлдсєнєєс бага ашигтай ч найдвартай, тогтвортой ажилд цагаа vр.
10. Ганц зvйлд бvх хєрєнгєєрєє хєрєнгє оруулж болохгvй.
11. Хvчээ тєвлєрvvлэх. Энэ бол ямар ч ажилд vйлчилдэг хууль. Хийе гэсэн зvйлдээ vнэхээр хvчээ дайчлан, анхаарлаа тєвлєрvvлэн ажиллаж байгаа хvн ийш тийш, хагас дутуу, хvчээ тарамдаж байгаа хvнээс ямагт илvv vр дvнд хvрдэг. Сайн чаддаг зvйлийнхээ араас амжилтанд хvртлээ ажилла.
12. Хамт ажиллагсдаа сонгохдоо анхаар. Та шаардлага тавьж чаддаг, эргvvлээд хариуцлага тооцож чаддаг тийм л хvнийг ажилд ав. Хамаатан садан гэр бvлийн хvмvvс хэзээ ч ажил хэргийн харилцааг нэгдvгээрт тавьж чаддаггvй.
13. Ємнє нь таны найз нєхдийн удирдлага дор ажиллаж байсан хvнийг хэзээ ч бvv ажилд ав. Тэр таны ч, бас найзын чинь ч ажилтан байсаар болно.
14. Тодорхой, маш тодорхой ярьж сурах.
15. Хэзээ ч юу ч хийхгvй, зvгээр сууж болохгvй.
16. Бусдын хэрэгт хошуу дvрэхгvй байх.
17. Ямар ч маргааны vеэр шууд хамааралгvй зvйлийг сєхєхгvйгээр "зєв" маргалдаж сурах.
18. Хэрэгцээтэй зvйлсээ vргэлж тэмдэглэж авч байх.
19. Бvх ажил vргэлж итгэлцэл дээр явагддаг. Хэн нэгэнд ямар нэгэн ажил даалгасан л бол итгэлээ бас хамт єгч байх.
20. Ямар ч зvйлийг эдийн засгийн утгаар нь харж сурах. Vрэлгэн, vр ашиггvй, хэрэггvй зvйлсийг ялгаж харж сурах. Байж чадах хэмжээнээсээ доогуур амьдрах нь дээгvvр амьдрахаас ямагт дээр гэдэг.
Мэдээллийн эх сурвалж: www.olloo.mn

No comments: