Миний блогт тавтай аялаарай!Танд амжилт хүсье.

About Me

My photo
×îéáàëñàí, Äîðíîä, Mongolia
Энэ блог нь намайг таньдаг болон шинээр танилцах хүмүүсд зориулсан мэдлэгээ хуваалцах зорилготой хийгдсэн юм.

Thursday, April 17, 2008

Сэтгэл хєдлєл

Сэтгэл хєдлєл бол бидний бие махбодь, бодол санааны маань салшгvй нэг хэсэг юм. Бидний сэтгэл хєдлєл нь маш нарийн эмзэг, мэдрэмтгий. Хvмvvс сэтгэл хєдлєлєє янз бvрээр илэрхийлдэг байна.

Жишээ нь: бахархах, баярлах, уйлах, уурлах, гомдох, дургvйцэх гэх мэт сэтгэл хєдлєлийн янз бvрийн илрэлvvд байдаг. Бид сэтгэл хєдлєлєє эерэгээр илэрхийлэх арга замуудаас сурах ёстой. Сэтгэл хєдлєлийг vндсэнд нь эерэг, сєрєг гэж хоёр ангилна.

Эерэг сэтгэл хєдлєл гэдэгт баярлах, бахархах, талархах, хvндэтгэх зэрэг орно. Сєрєг сэттэл хєдлєлд уурлах, уцаарлах, бухимдах, гомдох, дургvйцэх гэх мэт орно. Бахархах гэдэг нь аливаа юмны vнэ цэнэ, сайн сайхныг мэдэж, тvvнийгээ vнэлэх, хvндэтгэхийг хэлнэ. Хvн бvр єєрийн гэсэн бахархах зvйлстэй байдаг. Жишээ нь: бид єєрсдийн аав, ээж, ах, эгч, эмээ, євєє найз нєхєд болон эх орноороо бахархдаг. Мєн єєрийн зvс царай, гадаад тєрх, эрдэм мэдлэг, авъяас чадвараараа бахархана. Бахархаж байгаагаа хvмvvс царайны єнгє, дvр тєрх, дуу хоолой, vгээр илэрхийлж болдог. Жишээ нь: инээмсэглэж байгаад, -Ямар гоё юм бэ? Ямар сайхан юм бэ? гэх мэт vг хэллэгvvдийг ашиглаж болно.

Дургvйцэх гэдэг нь аливаа юм єєрт нь таалагдахгvй байгаа vед тvvнийгээ илэрхийлэхийг хэлнэ. Бахархах зvйлээс гадна хvмvvст ямар нэг юм тааламжгvй санагдах vе нэлээдгvй гардаг. Ийм vєдээ хvмvvс сэтгэл хєдлєлийн янз бvрийн илрэлийг гаргах нь бий. Жишээ нь: уурлах, хашхирах, бухимдах, vзэн ядах гэх мэт. Энэ vед хvмvvс янз бvрийн vг хэллэг, vйл хєдлєлийг хэрэглэдэг. Жишээ нь: эвгvй vг хэлэх, муухай харах гэх мэт. Тэр байдал нь бусад хvмvvст маш таагvй сэтгэгдэл тєрvvлдэгийг хvмvvс тэр бvр мэддэггvй. Тийм учраас хvмvvс та бvхэн ямар нэг юманд дургvйцэх сэтгэгдэл тєрсєн vед хэлж байгаа vг хэллэг, дуу авиандаа болгоомжтой хандаж, бусдад эвгvй сэтгэгдэл тєрvvлэхгvй байхыг хичээх хэрэгтэй.

No comments: